Шатар: Дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгчид Владивостокт ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх өрсөлдөөн ид дундаа орлоо. Аварга цолыг эзэмшигч Хятадын Цзюй Вэньцзюнь цол горилогч ОХУ-ын Александра Горячкина нар Шанхайд болсон зургаа дахь өргөө тэнцээгээр өндөрлүүллээ. Орос бүсгүй хараар тоглосон байна.

Ийнхүү тоглолтын харьцаа 3:3 болон тэнцэж байгаа юм. Эхний гурван өрөг хайнцаж, дөрөв дэх өрөгт хятад тамирчин ялж, тав дахь өрөгт Горячкина ялсан.

Дэлхийн аваргын тэмцээний хоёрдугаар хэсэг ОХУ-ын Владивостокт Алс Дорнодын холбооны их сургуулийн байранд энэ сарын 16-24-нд болно. Шатарчин бүсгүйчүүд нийт зургаан өрөг тоглоно. Хэрэв тэнцвэл аваргын бүсийг тай-брейкээр шийдэх юм.

Тэмцээний шагналын сан 500 мянган евро.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top