“Австралийн нээлттэй тэмцээн”-д тамирчид ухаан алдаж байна

2020 оны 01 сарын 14

Австралид жил болгоны нэгдүгээр сард явагддаг талбайн теннисийн “Australian Open” тэмцээн уламжлал ёсоор эхэллээ.
 


Мельбурн хотын захиргаанаас “Өнөөдөр Мельбурн хотын агаарын чанар ойн түймрийн улмаас эрүүл мэндэд хортой байгаа гэсэн дүгнэлт гарлаа. Байгаль орчны газраас иргэдийг гадаа гаралгүй, гэртээ байж, хаалга, цонхоо нээхгүй байхыг зөвлөж байна. Гэрийн тэжээмэл амьтнаа салхинд гаргаж болохгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Хотод наран шарлагын газар, морин тойруулгыг хааж, барилгачдыг гадна орчинд ажиллахыг хориглосон байна.

Харин энэ үед хотод “Australian Open” тэмцээний урьдчилсан шатны тэмцээн эхэлж байв. Гэрийн тэжээмэл амьтан гадаа гаргаж болохгүй байхад тамирчид энэ бохир агаарт хурд, хүчээ сорин өрсөлдөх ёстой болжээ.
 


Мэдээж энэ нь сайн юманд хүргээгүй. Мария Шарапова, Лаура Зигемунд нарын тоглолтыг хоёрдугаар үед зогсоосон бөгөөд тэд хоёр цаг тоглочихсон, герман бүсгүй 7:6, 5:5 ялж явлаа. Энэ үед шүүгч “Тамирчид утаан дунд тоглоход хэцүү байна” гэсэн тул тоглолтыг зогсоолоо” гэж мэдэгдсэн юм.

Австралийн теннисний холбооны тэргүүн Крэйг Тайли “Бид анх удаа ийм байдалтай учирч байна. Манай холбоо эмч, эрдэмтэн, мэргэжилтэн нартай зөвлөлдсөний эцэст тэмцээнийг эхлэх шийдвэр гаргасан” гэж тайлбар тавьсан.

Харин түүнтэй тамирчид санал нийлэхгүй байгаа. Эжени Бушар гурван цагийн тоглолтын үеэр эмчийн тусламж авч, цээж нь хорсож байсныг сэтгүүлчдэд ярьсан. Нутгийн тамирчин Бернард Томич мөн л эмчийн тусламж авсан. Түүний хоолой өвдсөн байна.
 


Их Британийн Лиам Броади Илья Ивашкод ялагдсаныхаа (3:6, 0:6) дараа “Би форм сайтай байсан. Гэвч тооны харьцаа дөнгөж 3:6, 0:3 болж байхад амьсгаа давхцаад хэцүү болсон. Арай ядан амьсгалж байлаа. Уг нь би биеийн хөгжил, бэлтгэлээр теннисчид дундаа эхэнд ордог” гэж хэлсэн байна.

Словений Далила Якупович өвдөглөн суугаад үргэлжлүүлэн тоглож чадахгүй гэдгээ шүүгчид хэлсэн. Тоглолтын дараа “Ухаан алдах нь гэж бодсон. Тийм болохоор би талбай дээр хэвтэж амарсан. Тэмцээнийг хойшлуулах байх гэж бодож байтал тоглууллаа. Талбайд гарахаас өөр арга байгаагүй. Гарахгүй бол торгуулна” гэж ярьж байлаа.


Цаг агаарын мэдээгээр маргаашаас бороо орох гэнэ. Тэгвэл дээвэртэй цэнгэлдэхэд тэмцээнийг үргэлжлүүлж болох юм.

ATP холбооны Тамирчдын зөвлөлийн тэргүүн Новак Жокович тэмцээнийг хойшлуулах санал гаргаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2020 оны 01 сарын 15

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top