Видео: Аваргууд дараалан уналаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө.

Энэ өдөр ч ёкозүна, озэки нарт тун халтай өдөр болж өнгөрсөн. Өчигдөр Эндод унасан их аварга Хакүхо маэгаширагийн тэргүүн бөх Миёогирюүд цүкиотоши мэхээр ялагдсан бол ёкозүна Какүрюү Хокүтофүжид унаж, хоёр аварга 1 даваа, 2 унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Озэки Такакэйшёо комүсүби Дайэйшёог ялсан бол кадобан озэки Гоэйдо эхний хоёр өдөр аваргуудыг давсан Эндод унаж, цолоо алдах дөхсөөр байна.  

Башёг гурван даваатай сэкивакэ Асанояма, маэгашира Эндо, Хокүтофүжи, Шёодай, Кагаяки, Тэрүцүёоши нар тэргүүлж байна.

Монгол бөхчүүд

Макүүчи

Ёкозүна Хакүхо 1-2

Ёкозүна Какүрюү 1-2

Маэгашира-3 Тамаваши 2-1

Маэгашира-15 Азүмарюү 2-1

Маэгашира-17 Кирибаяма 2-1

Жюүрёо

Б-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 1-2

Б-4 Миторюү Б.Төрболд 1-2

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-1

З-7 Ичиножёо А.Ичинноров 1-2

З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-1

Б-13 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-0

З-14 Хоошёорюү С.Бямбасүрэн 1-2

Б-14 Сакигакэ Я.Баттүшиг 2-1

Макүшита

Б-10 Гоочёозан Д.Ууганбаатар гэмтэл

З-11 Сэйро А.Өнөболд 1-0

Б-15 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-0

Б-24 Кагамио Б.Нанжид 0-1

З-36 Саданохикари Д.Наранцогт 1-0

Б-48 Араваши Э.Дөлгөөн гэмтэл

Санданмэ

З-43 Ёошёояма Б.Анхбаяр 2-0

Б-55 Хокүтэнкай Г.Сүхбат 2-0

З-75 Дайтэнма Н.Чинзориг 1-1

Жонокүчи

Б-25 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top