Какүрюү гэмтэж, Хацү башё ёкозүнагүй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээний эхний дөрвөн өдрийн байдлаар нэг давж, гурав унаад байсан ёкозүна Какүрюү өнөөдрөөс тэмцээнээс гарлаа.
 


Хоёр башё дараалан гэмтлээр өнжөөд байсан аварга Какүрюү ийнхүү гурав дахь тэмцээнээ дараалан алгасаж байна. Тэмцээний эхний өдрийг унаж эхлүүлсэн аварга хоёр дахь өдөр нь Абиг давсан ч хоёр өдөр дараалан унаж, кинбоши алдсан билээ.

Тэмцээний гурав дахь өдөр их аварга Хакүхо тэмцээнийг орхиж, өнөөдөр какүрюү гарснаар Хацү башё ёкозүнагүй үлдлээ.

Өнөөдөр Какүрюүтэй барилдах байсан Митакэүми сул даваа авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top