АНУ-ын Лас-Вегаст холимог тулааны UFC 246 тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө. Тус тэмцээний гол тулаанд гарах Конор МакГрегор, Дональд Серроне нар оролцлоо.
Гэхдээ тэд тун найрсаг, гар барилцан зураг авхуулсан юм. Конор тун хүмүүжсэн байлаа. Нэгдүгээрт, тэр хоцроогүй. Хоёрдугаарт, виски барьж ирээгүй. Гуравдугаарт, өрсөлдөгчийнхөө талаар нэг ч муу үг хэлсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )