“ТОКИО-2020”: Олимпын тамирчдыг улсын төсвөөс дэмжинэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

Энэхүү гэрээний эхлэл болгож өнөөдөр /2020.01.16/ Монголын чөлөөт бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа гэж БТСГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(64.119.18.77) 2020 оны 01 сарын 16

Уг нь олимпиин өмнөх жилд нь дэмжмээр бгаамаа Гэтэл тэнэг дарга улс төрчид олимпиинх нь цаг тулчаад бгаа богино хугацаанд.дэмжинэ гэж тэнэгтэдэг мөн сонин улс шүү Монгол гэдэг нэрииг дэлхиид таниулж яваа хүмүүс нь спортынхон тамирчид тэгтэл тэдниигээ төрөөс дэмжих асуудал нь маш хойрго

0  |  0
Top