Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх өрсөлдөөний хоёр дахь хэсэг ОХУ-ын Владивостокт эхэллээ. Аварга цолыг эзэмшигч Хятадын Цзюй Вэньцзюнь цол горилогч ОХУ-ын Александра Горячкина нар Шанхайд болсон зургаан өргийг 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлүүлсэн.
Өчигдөр /2020.01.16/ долоо дахь өрөг явагдаж, хараар тоглосон орос бүсгүй 67 дахь нүүдэл дээр тоглолтыг тэнцүүлж чаджээ.
Тоглолтын харьцаа 3,5:3,5 боллоо. Шатарчид долоо тоглохдоо тус бүр нэг ялж, таван өрөг тэнцсэн. Одоо таван өрөг дутуу, хэрэв тэнцвэл тай-брейкээр аваргаа шалгаруулах юм.
Тэмцээний шагналын сан 500 мянган евро.
Сэтгэгдэл ( 0 )