Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана гэж БТСГ-аас мэдээллээ.
Энэ жилийн гэрээ хэд хэдэн онцлогтой.
1. ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, тамирчдын цалинг нэмэгдүүлсэн, цол зэргийн урамшууллыг хувь тооцон олгох мөн олимпын наадмын эрх авсан тамирчдад урамшуулал олгоно.
2. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд спорт холбоодын санхүүжилтийг улирлаар болон хагас жилээр олгох боломжийг нээсэн. Энэ нь спорт холбоодын хувьд төлөвлөгөөт уралдаан тэмцээнд оролцох онгоцны тийз, виз, зочид буудлын төлбөрүүдээ урьдчилан хямд захиалах, хэмнэлт хийх ач холбогдолтой юм.
3. Олимпын жилийн төсөв санхүүжилтийг бидний төлөвлөсөн бүх гадаад дотоод арга хэмжээ, хэрэглэл материал, эм витаминжуулалт зэрэгт хангалттай хүрэлцэхээр баталсан.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Б.Батдорж, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара цанын холбооны Ерөнхийлөгч Д.Ренчинханд, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бат-Отгон, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Таэквондогийн баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.
Зуны олимпын наадамд буудлага спортын баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын Боксын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын жүдо бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Маш схйхан гэрээ болжээ урдах жилүүдэд холбоодын санхүүжилт байнга хоцорж ордог тэрнээс улбаатай билэтнии үниин зөрүүнд холбоод олон арван сая төгрөгөөр шатдаг байлаа иим сайхан үё ирдэг л юм бн Одоо зөвхөн урагшаа амжилт гаргах л үлдлээ