Чөлөөт бөх: Ромд Ираны өдөр байлаа

2020 оны 01 сарын 18

Италийн Ромд чансаа олгох “Matteo Pellicone” олон улсын тэмцээн явагдаж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 97, 125 кг-ын жингийн барилдаан боллоо.

ОХУ-ын Билял Махов Унгарын Даниель Лигетиг (4:3), Венесуэлийн Луис Филипе Урбанехыг (10:0), хагас шигшээд Канадын Амар Десиг (6:0) ялж, финалд шалгарлаа. Нөгөө талаас U-23 дэлхийн аварга Ираны Амир Заре Юсуп Батырмурзаевыг (Казахстана) цэвэр ялж, Германы Ник Матюхинийг 8:0 ялан гарч ирсэн байлаа.

Финалын барилдаан хурц сонирхолтой болж, иран бөх тэсвэр хатуужлаар илүүрхлээ. Хоёрдугаар үед 0:2 ялагдаж явсан Махов гурван оноос авч, тэргүүлж эхэлсэн. Гэвч Амир сүүлийн минутад хоёр оноо авч, түрүүллээ. Ираны олимпын шигшээ багт багтахын тулд Амир хашир туршлагатай Парвиз Хадитай өрсөлдөж байгаа билээ.

97 кг-ын жинд Ираны Мохаммад Мохаммадиан эргэн ирснээ чангаар зарлалаа. Тэрбээр 2014 оны дэлхийн аваргын медальт, 2015 оны Азийн аварга. Гэхдээ тэр допингийн хэргээр дөрвөн жил барилдаагүй. Өнгөрсөн улиралд шийтгэлийн хугацаагаа дуусгаад эргэн ирсэн Мохаммадиан Дэлхийн цэргийн наадамд түрүүлж, Москвагийн АЛРОС цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн.

Мохаммадиан U-23 дэлхийн аваргын алтан медальт Америкийн Бо Никал, 2018 оны ДАШТ-ий медальт Италийн куба бөх Авраам Руано, олимпын аварга Кайл Снайдер нарыг цэвэр ялсан. Финалд Беларусын Александр Гуштыныг л цэвэр ялж чадаагүй, ганцхан оноо дутсан билээ.

Энэ тэмцээний дараа Токиод 97 кг-ын жинд медаль гарцаагүй хүртэх бөхчүүдийн тоонд Мохаммадиан зүй ёсоор багтах боллоо.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн үлдсэн жингийн барилдаанууд болно.

97 кг

Финал

Мохаммад Мохаммадиан (Иран) – Александр Гуштын (Беларусь) – 9:0

Хүрэл медалийн төлөө барилдаан

Кайл Снайдер (АНУ) – Авраам Руано (Итали) – 12:1

Мурази Мчедлидзе (Украин) – Павел Олейник (Унгар) – 8:4

125 кг

Финал

Амир Заре (Иран) – Билял Махов (ОХУ) – 5:3

Хүрэл медалийн төлөө

Юсуп Батырмурзаев (Казахстан) – Ник Матюхин (Герман) – 8:3

Амар Деси (Канад) – Даниель Лигети (Унгар) – 8:4

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(64.119.23.119) 2020 оны 01 сарын 18

Чансааны оноо олгох тэмцээн одоо болж байна. Манайхан ороогүй

0  |  0
Зочин(66.181.161.92) 2020 оны 01 сарын 18

Хэзээний юун тэмцээн юм манайхан яасан юм

0  |  0
Top