Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.  Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах түвшний боловсрол эзэмших боломж олгодог  уг хөтөлбөрт хамрагдах өргөдлийг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ. Өргөдөл гаргагчдыг тэдний мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог байна. Тэтгэлэгт хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн төлөөлөл өргөдөл гаргахыг дэмждэг бөгөөд орон нутагт сургалтууд явуулж байгаа гэлээ.

Тус хөтөлбөрт, Засаглал ба эдийн засгийн хөгжил;  Байгалийн нөөц баялаг ба хүрээлэн буй орчин;  Эрүүл мэнд, боловсрол ба нийгмийн үйлчилгээ; Дэд бүтэц, шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн чиглэлээр одоогоор суралцагч элсүүлж байгаа аж.  Дээрх сургалтын салбаруудыг Австрали, Монгол Улсын Засгийн газар жил бүр нягталж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилдөг. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харж болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top