Matteo Pellicone: Кайл Дейкийн үнэмлэхүй ялалт

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Италийн Ромд чансаа олгох “Matteo Pellicone” олон улсын тэмцээн явагдаж өнгөрлөө.  

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 97, 125 кг-ын жингийн барилдаан болж, иранчууд тэргүүлсэн. Хоёр дахь өдөр нь үлдсэн зургаан жингийн барилдаан боллоо.
 


74 кг-ын жинд Америкийн Кайл Дейк илт давуу түрүүлсэн. Тэр эхлээд Дагестаны легионеруудыг буюу Унгарын Мурад Курамагомедовыг (10:0), Беларусын  Азамат Нуриковийг (5:1) ялж, дараа нь Туркийн Фазли Ерылмазыг (3:1), финалд Сонер Демирташийг 11 оноогоор хоромхон зуур цэвэр яллаа. Кайл “Токио 2020”-д орохын тулд 74 кг-д бууж, Жордан Барроузтай өрсөлдөхөөр шийдээд байгаа билээ. Кайл, Франко Чамизо гэсэн сонирхолтой барилдаан гарах нь гэж бодож байтал Чамизо барилдсангүй. “Дейктэй барилдахад сонирхолтой биш үү” гэсэн сэтгүүлчийн асуултад Чамизо “Хүсээд байвал Дейк олимпын эрхээ авчих” гэж хариулсан.

Оролцох бөх байгаагүй тул 70, 92 кг-ын жинд барилдаан болсонгүй. 61, 79 кг-ын жинд  ердөө 3-4 бөх барилдсан.


57 кг
 

Финал
 

  • Томас Гилман (АНУ) – Жо Колон (АНУ) – 4:3

Хүрэл медалийн төлөө
 

  • Стивен Минич (Серби) – Андрей Ященко (Украин) – 5:2
  • Миног. Ух, Юл (Хятад) – Дейтон Фикс (АНУ) – 3:2 

61 кг
 

1. Равви Комар (Энэтхэг)

2. Нурислам Санаев (Казахстан)

3. Нурболат Абдуалиев (Казахстан)

65 кг
 

Финал
 

  • Бажранг Пуния (Энэтхэг) – Жордан Оливер (АНУ) – 4:3

Хүрэл медалийн төлөө
 

  • Зейн Ретерфорд (АНУ) – Василий Шуптар (Украин) – цэвэр
  • Селахаттин Киличсалаян (Турк) – Эрик Арушанян (Украин) – 12:8

74 кг
 

Финал
 

  • Кайл Дейк (АНУ) – Сонер Демирташ (Турк) – 11:0

Хүрэл медалийн төлөө
 

  • Данияр Кайсанов (Казахстан) – Франклин Гомес Матош (Пуэрто-Рико) – 3:2
  • Фазли Ерылмаз (Турк) – Азамат Нуриков (Беларусь) – 5:2

79 кг
 

1. Василий Михайлов (Украин)

2. Ахмедхан Темботов (ОХУ)

3. Кармело Лумиа (Итали)

86 кг
 

Финал
 

  • Захид Валенсия (АНУ) – Алекс Дирингер (АНУ) – 7:5

Хүрэл медалийн төлөө
 

  • Фатих Эрдин (Турк) – Вильям Раффи (Итали) – 10:0
  • Патрик Дауни (АНУ) – Илья Арчая (Украин) – 13:7

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top