Спорт урлагийн одод найз нөхөд байх нь элбэг. Дуучид спортын тэмцээн үзэж, тамирчин найзуудаа дэмждэг бол тамирчид ч концерт үзэх дуртай.
Энэ удаад бид урлаг, улс төрийн алдартнууд чөлөөт цагаараа тэмцээн, уралдаан үзэж байгааг танилцуулъя.
Теннис “Америкийн нээлттэй тэмцээн” үзэж суугаа жүжигчин Шон Коннери, 2015 он

Бейсболын “Нью Йорк Янкиз” багийн од Житер Дерек 2015 оны Намрын тэмцээний үеэр

Айчи мужийн захирагч Оомүра, Нагоя хотын дарга Кавамүра нар Нагоя башё үзэв, 2014 он

Лондоны олимпын аварга боксчин Мүрата Рёота гэр бүлийн хамт сүмо үзэж сууна. 2015 он

Теннис “Америкийн нээлттэй тэмцээн” Холливудын од Брюс Уиллис эхнэрийн хамт. 2015 он

Сагсан бөмбөгийн од Майкл Жордан ч теннист дуртай. 2014 оны “Америкийн нээлттэй тэмцээн”.

Жастин Бибер спортод маш дуртай. NBA-гийн тоглолт дээр ээжтэйгээ өөрөг зураг авч байна. 2014 он

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Сочи 2014” олимпын бобслейн тэмцээн дээр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин залуудаа жүдо барилдаж байв. 2007 он

Алдарт дуучин Бейонсе, рэпер Жэй Зи нар NBA-гийн тоглолт үзэж байна. 2014 он

“Битлз”-ийн домог Пол Маккартни сүмо бөхөд үнэхээр дуртай. 20 жилийн дараа Японд ирээд түүний хүссэн ганц зүйл бол сүмо үзэх байлаа. 2013 он

Хан хүү Уильям “Лондон 2012” хөнгөн атлетикийн тэмцээн дээр

Мэргэжлийн боксын хоёр домог. Мохаммед Али Майк Тайсон нар К-1-ий тэмцээнийг шимтэн үзэж байгаа нь. 2004 он

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо гэргийн хамт бейсболын тэмцээний үеэр. 2008 он

Лэди Гага бейсболын тоглолт дээр. 2010 он

Алдарт “Рэмбо” Сталлоне NBA-гийн тоглолт үзэж сууна. 2010 он

Жек Николсон сагсан бөмбөгт дуртай. Тэр “Лос Анжелес Лейкерс”-ийн үнэнч фэн. 2009 он

Домогт дуучин Пол Саймон теннисийн “Америкийн нээлттэй тэмцээн” дээр. 2009 он

Холливудын од Николь Кидман теннис үзэж байгаа ч ... 2009 он

Том Круз хүүгийн хамт сагсан бөмбөгийн тэмцээн дээр. 2009 он

2006 оны ДАШТ. Аргентины шигшээ багийн тоглолтыг үзэхээр орж ирж байгаа Диего Марадона

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш бейсболын тэмцээн үзэж суугаа нь. 2011 он

Холливудын од ДиКаприо Оскарын шагналын баяраа тэмдэглэн, теннис үзсэн гэнэ.

Дэвид Бекхэм Америкийн “Лос Анжелес” багт орсноосоо хойш бейсболд шимтэн дурлажээ. 2010 он

2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Англи-Германы багийн тоглолтыг үзэж суугаа “Роллинг стоунз”-ын Мик Жиггер

Сүмо үзэхээр Кокүгикан ордонд орж ирж буй Японы Ерөнхий сайд Хатояма. 2009 он

“Васеда” их сургуулийн бейсболын багийг дэмжихээр Ерөнхий сайд Мори ирлээ. 2000 он

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун “Чикаго Буллз”-ын од Денис Родман нар сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байна. 2013 он

Нэрт зохиолч Эрнст Хемингуэй бухын тулаан үзэх дуртай байв

Францын Ерөнхийлөгч Жак Ширак 1996 онд Кюүшюү башёг үзэж сонирхсон. Акэбоно, Мүсашимару, Ваканохана, Таканонами нар түүнийг угтан авч байгаа нь

Ах дүү Ваканохана, Таканохана нар бейсбол үзэхээр ирлээ. 1991 он

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд их аварга Асашёорюүгээр сүмо тайлбарлуулж байна. 2012 оны Хаврын тэмцээн

Их аварга Хакүхо “Ракүтэн теннис” тэмцээн үзэж байна. 2010 он

Дуучин Рианна, Крис Браун нар NBA-гийн тоглолт байнга үздэг. 2012 он

Хот-дог идэнгээ сагсан бөмбөг үзэж суугаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар. 2012 он


Сэтгэгдэл ( 0 )