The New York Times | Энэ жил заавал очих 52 газрын нэг нь Монгол

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

АНУ-ын алдарт The New York Times сонин 2020 онд заавал очих ёстой 52 газрын жагсаалтад Монгол Улсыг оруулжээ. Өсөн нэмэгдэж буй жуулчдын тоо, байгалийн үзэсгэлэн, соёл, зан заншил нь амьдралдаа олон биш ч дор хаяж нэг удаа очиж үзэх ёстой газар гэж тодорхойлсон байна.

Хэрэв үүнийг уншиж буй жуулчин та энэ жил очих газрынхаа жагсаалтад Монгол Улсыг заавал багтаагаарай. Өргөн уудам газар нутагт хүн ам цөөхөн суурьшсан энэ улсад дэд бүтэц хөгжих тусам жуулчдын тоо нэмэгдэж байгаа гэх судалгаа бий. Өнгөрсөн жил л гэхэд 530 мянган жуулчин хүлээн авсан энэ улс 2000 онд ердөө 150 мянган жуулчин л хүлээн авч байсан түүхтэй.

Нийслэл Улаанбаатар хотод ирэх тавдугаар сарын сүүлээр шинэ нисэх буудал ашиглалтад орно. Япон улсын Засгийн газрын тусламжаар барьсан шинэ нисэх буудал нь одоо байгаа нисэх буудлаас гурав дахин илүү зорчигч хүлээн авах тооцоо гарчээ. Азийн аяллын хамгийн сонирхолтой зогсоол нь яах аргагүй Монгол Улс. Энэ улсад одоогоор 400 аялал, жуулчлалын компани, 300 зочид буудал, 600 амралт, жуулчдын цогцолбор үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлж, шаардлагатай зарим лицензийг ч цуцалсан байна. Монголчуудын аялал жуулчлалын уриа үг нь “Монгол. Язгуурын нүүдэлчид” гэх уриа юм.

 Морь унах, шувуугаар ав хийх, ууланд авирах, алхах, тэмээн поло, сарлагийн нүүдэл зэрэг үзээд бахдаад ханахгүй олон соёлын өвтэй. Монголын энэ их олон аяллын компаниуд зорин ирсэн жуулчдаа ихэвчлэн говь нутаг руу дагуулдаг. Түүнчлэн энэ улсад ирэхийг хүсвэл долоодугаар сарыг тааруулах ирэх хэрэгтэй. Учир нь энэ сард соёлын өв болсон Наадам болдог. Бөх барилдаж, морь унаж, нум, сум харвадаг энэ наадмаа тэд “Эрийн гурван наадам” гэж хүндэтгэн нэрлэдэг ажээ

The New York Times сонины жагсаалтад Монгол Улсад санал болгож буй 52 улсаас 47-д бичигдсэн юм. Биднээс гадна АНУ-ын дөрөв, Германы гурав, Испанийн хоёр газраас гадна, африк, ази тивийн улсууд багтжээ.  

Үүнээс гадна аялал жуулчлалын алдарт “TripAdvisor” болон “Trivago”, “CNN” мэдээллийн агентлагууд 2020 онд заавал очих ёстой газрын тоонд Монгол Улсыг багтаасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top