Өнгөрсөн амралтын өдрүүдэд Панамд Сонирхогчдын боксын холбооны форум болж, нийт 38 үндэсний холбоо оролцлоо.
Форумд оролцсон AIBA-гийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мохамед Мустасан “Бид анх удаа ийм форум зохион байгуулж байна. Боксын спорт олон асуудалтай тулгараад байгааг бүгд мэдэж байгаа. Боксын спортыг боксын гэр бүл л аварч чадна. Дүрмийн өөрчлөлтөд бүгд идэвхтэй оролцохыг уриалж байна. Манай холбоо өрийн асуудлаа шийдэх болно. Мөн холбооныхоо AIBA нэрийг өөрчлөх төлөвлөгөөтэй байна. Бокс ганцхан өдөр өөрчлөгдөхгүй. Бидэнд олимпын эрх байхгүй. Гэхдээ олимпын гишүүн болохын төлөө бүхнийг хийнэ” гэж илтгэлдээ дурджээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбоо ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдан, “Токио 2020” наадамд боксын тэмцээн зохион байгуулах эрхээ алдаад байгаа билээ.
Форумын үеэр AIBA-гийн маркетингийн комиссын тэргүүн, ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлёв “Холбооноос энэ форумыг жил бүр зохион байгуулна. Удахгүй манай холбоо бат бэх суурьтай болж, үндэсний боксын холбоодод дэмжлэг үзүүлнэ. Үндэсний холбоо бүрд өөрийн цахим хуудас, олон нийтийн сүлжээтэй болоход нь тусална. Тэмцээн, уралдааны шагналаа нэмнэ. Жишээ нь, сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган ам.доллар, мөнгөн медаль 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчин 25 мянган долларын шагнал авдаг болно. 2025 он хүртэлх тэмцээний хувиараа гаргана. Энэ бүх ажлын дараа ивээн тэтгэгчид өөрсдөө ирэх болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сонирхолгүй болсон доо. Холимог зодоон ноёрхож байна.