Якутын Эдуард Григорьев Польшийн нэр дээр барилдана

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Якутын бөх Эдуард Григорьев иргэншлээ сольж, Польшийн нэрийн өмнөөс барилдахаар шийджээ.

Эдуардын өвөг Якутад улс төрийн хэргээр цөлөгдсөн бөгөөд польш хүн байжээ. Тийм болохоор Польшийн иргэншил авахад хүндрэл учрах ёсгүй гэнэ. ОХУ-ын Бөхийн холбооноос зөвшөөрлөө авчихсан тул удахгүй шинэ орныхоо нэр дээр барилдаж эхлэх бололтой.

Польшийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Юсуп Абдусаламов “Европын бусад орноос ялгаатай нь Польшийн иргэн болоход маш хэцүү. Гэхдээ Эдуард Григорьевийн өвөг нь польш хүн байсан тул хурдан бүтэх байх гэж найдаж байна. Иргэншлээ солих нь түүнд ч, бидэнд ч, Польшид ч хэрэгтэй байна гэж найдаж байгаа. Бид чадах чинээгээрээ тусална. Гэхдээ Польшийн шигшээ багт орж чадах эсэх нь өөрөөс нь л хамаарна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Эдуард Григорьев 61 кг-ийн жинд Оюутны дэлхийн аваргад түрүүлж, “Иван Ярыгин” Гран При тэмцээний хүрэл медаль хүртэж байсан. Гэхдээ олимпын 65 кг-ийн жинд шилжээд байгаа. Энэ долоо хоногт Марчин Юрецкийн нэрэмжит Польшийн нээлттэй тэмцээнд оролцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top