XXXI удаагийн И.Ярыгиний нэрэмжит тэмцээний хуваарь

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 23-26-нд Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн Гран При тэмцээн явагдана.

Тэмцээнд ОХУ, Хятад, Монгол, Казахстан, Киргиз, Узбекистан, Молдав, АНУ, Канад, Египет, Грек, Израил, Иордан, Япон гэсэн 14 орны бөхчүүд оролцоно. Нутгийн эзэн Красноярскийн хязгаараас 26 бөх, ОХУ-ын 96, гадаадын 251 бөх оролцох юм.

Тэмцээний хуваарь

1-р сарын 23

11.00-16.00 – Урьдчилсан барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

16.00-16.30 – Сугалаа: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

17.00-19.00 – 1/2 финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

1-р сарын 24

08.15 – Жин: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

08.30-09.00 – Жин: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

11.00-17.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

11.00-17.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

17.00-17.30 – Сугалаа: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

17.30-18.15 – Нээлтийн ёслол

18.15-20.15 – Финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

20.15-20.45 – Шагнал гардуулах ёслол

1-р сарын25

08.15 – Жин: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125кг

08.30-09.00 – Жин: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

11.00-18.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

11.00-18.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

18.00-20.00 – Финал: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

20.00-20.30 – Шагнал гардуулах ёслол

​1-р сарын 26

08.45-09.00 – Жин: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

11.00-13.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

13.00-16.00 – Финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

16.00-16.30 –​ Шагнал гардуулах ёслол

Иван Ярыгиний нэрэмжит Гран При тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ. “Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальтнууд байх юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Тасалбар 300-400 рубль, бүх өдрийн билет 2000 рублийн үнэтэй зарагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munhbat(66.181.185.127) 2020 оны 01 сарын 22

Mongloliin tamirchiddaa amjilt hvcie

0  |  0
Top