Японы нийслэл Токиод мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Хүнд гэмтлийн улмаас озэки цолоо алдаж, жонидан зиндаанд буусан Тэрүнофүжи энэ тэмцээнд жюүрёод эргэн ирээд байгаа билээ.
Хэдий гэмтэл бүрэн эдгээгүй байгаа ч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 дараалан ялж, жюүрёо зиндааг тэргүүлж байна. Манай бөх тэмцээний өмнө “Токиогийн олимпын өмнө дээд зиндаанд дэвших зорилготой. Дээд зиндаанд дахин дэвших хүртлээ энэ биеийг зовоох бодолтой байна” гэж сэтгүүлчдэд ярьж байсан. Үнэхээр ч дээд зиндаа ойрхон харагдаад эхэллээ. Тэрүнофүжи маргааш хоёр унаатай өөрийг нь нэхэж яваа Дайшёохо Ч.Шижирбаяртай барилдана.
Нэгдүгээр сарын тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 0 )