“Утаагүй Дархан хот” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор галлагаатай өрх бүхий багийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр цахилгаан халаагуур олгох ажлыг өчигдөр гурван байршилд зохион байгууллаа.
Тухайлбал Дархан сумын 15 дугаар багийн 1800 айл өрх, Дархан сумын 5, 6, 7, 8, Малчин багийн нийт 450 айл өрх, Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нийт 750 айл өрхөд цахилгаан халаагуур олгосон юм. Энэ үеэр Онцгой байдлын газар, ДСЦТС ХК зэрэг мэргэжлийн байгууллагууд цахилгаан халаагуурыг хэрхэн зөв ашиглах заавар, зөвлөмжийг иргэдэд өглөө.
Цахилгаан халаагуур нь цагийн тохируулгатай, 1000 Вт, 1300 Вт, 2300Вт гэсэн гурван хүчин чадлаар халаадаг. Алсын зайн удирдлагатай, градус мэдрэгч нь тохируулсан градус хүртэл агаарыг халаамагц автоматаар унтарч өрөөний градус 3-5 хэмээр буурахад автоматаар эргэж асдаг тул цахилгааны хэмнэлттэй аж. Мөн иргэд цахилгаан халаагуур ашигласан үед гарах зардлыг тооцож танилцуулав.. Дээрх төсөл зөвхөн Дархан суманд хэрэгжиж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )