Бокс: Уханьд болох байсан олимпын эрхийн тэмцээнийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

“Токио 2020” олимпын наадмын боксын тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо биш ОУОХ-ноос зохион байгуулж байгаа билээ. Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн 2-р сарын 3-14-нд Хятадын Ухань хотод болох ёстой байсан. Гэвч Хятадын Ухань хотод коронавирусээр үүсгэгдсэн уушгины шинэ төрлийн хатгалгаа гарч, 17 хүн амь насаа алдсантай холбогдуулан, ОУОХ-ноос Уханьд болох тэмцээнийг цуцаллаа.

ОУОХ-ноос өнгөрсөн жил 2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталсан. Үүнд:

Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн - 2-р сарын 3-14-нд Хятадын Ухань

Африкийн олимпын эрхийн тэмцээн – 2-р сарын 20-29-нд Дакар (Сенегал)

Европын эрхийн тэмцээн – 3-р сарын 13-23-нд Их Британи, Лондон

Америк тивийн эрхийн тэмцээн – 3-р сарын 26-наас 4-р сарын 3-нд Аргентин, Буэнос-Айрес

Дараа нь тавдугаар сарын 13-24-нд Парист олимпын эрхийн дэлхийн тэмцээн болж, эрхээ авч чадаагүй тамирчид оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top