Видео: Олон улсын Хүндийн өргөлтийн холбооны боссыг шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Олон улсын хүндийн өргөлтийн холбоонд ээлжит шуугиан гарлаа. Энэ холбоо допингийн хэрэгт байнга холбогдож, тамирчид нь тогтмол шийтгэл хүлээдэг гэж хэлэхэд болно.

Харин энэ удаад тус холбооны тэргүүн авлигын хэрэгт холбогдлоо.

Энэ сарын эхээр Германы ARD телевизийн сэтгүүлч Хайо Зеппельт Хүндийн өргөлтийн холбооны талаар баримтат кино хийж, холбооны ерөнхийлөгч Тамаш Аяныг авлигын тогтсон систем үүсгэн байгуулсан, допингтой тамирчдыг хаацайлдаг гэж буруутгасан. Мөн ДАШТ, тивийн аваргын том тэмцээнүүдэд допингийн шалгалтын мэргэжилтнүүдэд мөнгө төлдөг, ОУОХ-ноос авдаг тусламжийн мөнгийг хувьдаа завшсан талаар өгүүлжээ.

Жишээ нь, ОУОХ-ноос орж ирсэн 23 сая ам.долларыг ямар банканд хүлээн авсан, хэн авсан талаар санхүүгийн баримтдаа тусгаагүй, мөнгө хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа аж.

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос кино гарсны дараа энэ хэргийг мөрдөн шалгах болсноо мэдэгдлээ. Ерөнхийлөгч Аяныг 90 хоногийн хугацаатай ажлаас нь түдгэлзүүлж, АНУ-ын Урсула Папандреаг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зиндаа(103.26.193.5) 2020 оны 01 сарын 23

Дэлхиин холбооны босс юу гэж допингиин шалгалтынханд мөнгө төлөх вэ зөв орчуулж мэдээгээ тавьж бай Сэтгүүлч та нарын мэдээ бүүр арай дэндүү гэхэд дэндүү худал сэнсаац утга учиргүй юм байх юмаа

0  |  0
Top