“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ

2020 оны 01 сарын 23

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд боллоо.

“Футзалын дээд лиг” 2020 оны нэгдүгээр сарын 25-наас долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм. Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс гэсэн 11 клуб “Футзалын дээд лиг”-т өрсөлдөнө.

Футзалын төрөл хөлбөмбөгөөс тусдаа зохиогдож буй анхны улирал учраас баг тамирчид энэ төрөлд илүү цаг зав зарцуулж, дагнан амжилт үзүүлэх боломж нээгдэнэ. Футзалын дээд лигт орсон тоглогчид солилцооны цонхоор хөлбөмбөгийн багт шилжиж болохгүй гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top