ШУА-ийн Их чуулганыг товлолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.01.23/ хуралдлаа.

Тус хурлаар ШУА-ийн Их чуулганы тов, хэлэлцэж ээлжит Их чуулганыг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтлоо. 2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг танилцуулах юм.

Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь өдгөө АШУИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-ийн харьяанд авчрах тухай саналыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн танилцууллаа. Энэ асуудлыг  хууль дүрмийн дагуу, дэс дараалалтай авч хэлэлцэнэ гэдгээ Тэргүүлэгч гишүүд хэллээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top