ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Алтан Гран При” тэмцээн өнөөдөр Красноярск хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор нар финалд шалгарч, маргааш алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялав.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар маргааш дагаж барилдана гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Финалын барилдаан:
Эрэгтэй:
57 кг. Ахмед Идрисов (ОХУ) - Азамат Тускаев (ОХУ)
61 кг. Рамазан Ферзалиев (ОХУ) - Александр Богомоев (ОХУ)
70 кг. Исраил Касумов (ОХУ) - Давид Баев (ОХУ)
Эмэгтэй:
50 кг. Надежда Соколова (ОХУ) – Ц.Намуунцэцэг (Монгол)
55 кг. Ольга Хорошавцева (ОХУ) - Кана Хигашикава (Япон)
59 кг. Хадижат Муртазалиева (ОХУ) – Б.Шоовдор (Монгол)
65 кг. Мария Кузнецова (ОХУ) - Мию Имаи (Япон)
Сэтгэгдэл ( 0 )