Хятадад IV сар хүртэл спортын тэмцээн зохион байгуулахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Хятадад корона вирус уушгины хатгалгаа гарч, нийт 25 хүн амь насаа алдаж, 830 өвчлөлийн тохиолдол бүртгэгдээд байна.
 


Энэхүү халдварт өвчний улмаас БНХАУ-ын Спортын газраас дөрөвдүгээр сар хүртэл улс орныхоо бүх нутаг дэвсгэр дээр спортын аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.

Сонирхогчдын боксын Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотод болох ёстой байсан билээ. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг ямар оронд өгөх талаар ОУОХ хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top