Монголын сүмоч Араваши зодог тайлжээ. Японы сүмо бөхийн холбооноос мэдээлснээр Араваши үдээс хойш Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зарлах гэнэ.
Араваши бол Монгол Улсын начин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Лодойн Эрхбаярын хүү юм.
2002 оны арваннэгдүгээр сард "Арайсо" дэвжээнээс анх мэргэжлийн сүмод барилдсан. 2014 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж, Монголын 21 дэх дээд зиндааны бөх болж байлаа.
Хамгийн дээд цол нь маэгаширагийн 2. Мэргэжлийн сүмод нийт 493 даваа, 461 унаатай. Дээд зиндаанд 21 башё барилдахдаа 138 давж, 173 унаж байв.
Зүүн өвдөгний бэртлийн улмаас 2019 оны есдүгээр сард макүшитад унаж, Кюүшюү, Хацү башёд барилдаагүй. Энэ тэмцээнд банцүкэ нь макүшитагийн барууны 48-д бичигдэж байлаа.
Сэтгэгдэл ( 3 )
эхнэр нь ямар дажгүй хүүхэн бэ
Caixan xvvd ervvl enx cain caixsniig xvce
Бас ийм юм байсийм уу