ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн Гран При тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Эмэгтэй 53 кг-ын жинд 16 бөх барилдаж байгаагаас зургаа нь 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй Монголын бөхчүүд. 57 кг-д ОУХМ А.Батцэцэгийн эхний өрсөлдөгч нь ОХУ-ын дэлхийн аваргын медальт Ирина Ологонова. 65 кг-д олимпын аварга Сослан Рамонов эхний тойрогт 65 кг-д шилжээд байгаа дэлхийн аваргын медальт Магомедрасул Идрисовтой таарчээ.
1-р сарын 24
08.15 – Жин: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
08.30-09.00 – Жин: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
11.00-17.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
11.00-17.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
17.00-17.30 – Сугалаа: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг
17.30-18.15 – Нээлтийн ёслол
18.15-20.15 – Финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
20.15-20.45 – Шагнал гардуулах ёслол
Сэтгэгдэл ( 0 )