Усэйн Болт аав болно

2020 оны 01 сарын 24

“Дэлхийн хамгийн хурдан хүн” Усэйн Болт анхныхаа хүүхдийг өлгийдөн авахаар бэлтгэж байна.

Олимпын найм, дэлхийн 11 удаагийн аварга Болт энэхүү мэдээг инстаграмдаа бичиж, фэнүүдтэйгээ баяраа хуваалцжээ.

“Удахгүй бид хаан, эсвэл хатан хаантай болно гэж хэлэхийг хүслээ” гээд тэр бие давхар найз бүсгүйнхээ зургийг оруулсан байлаа.



Усэйн Болт 33 настай. Түүний найз бүсгүй Каси Беннетт 30 настай, маркетингийн мэргэжилтэн.

Инстаграмд бичсэнийг харахад тэд хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй байгаа бололтой, эсвэл хүмүүсээс нууцалж байж болох юм.
 


Каси, Усэйн хоёр багын найзууд. 2017 онд Болт гэрлэх санал тавьж, Каси зөвшөөрсөн бөгөөд хуримын ёслолоо хийгээгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top