Сэлэнгэ аймгийн Сант суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгөөр нурсан хуучин барилгын суурийг ашиглан Ахмадын байрыг барих, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийж байна.
Тус засварын ажлыг "Сайхан төгөл" ХХК хийж гүйцэтгэж буй юм. Тус барилгын ажилтай аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцлаа. Барилгын дотоод засварын ажил үлдсэн бөгөөд аймгийн даргын зүгээс үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэн сумын ахмад настнуудыг шинэ байртай болгохоор болсон байна. Тус сум 200 гаруй ахмад настантай ажээ.
Сэтгэгдэл ( 0 )