Мэргэжлийн сүмогийн түүхэнд озэки цолтой байсан бөх анх удаа макүшитагаас доош зиндаанд барилдсан нь манай Тэрүнофүжи билээ. Бэртэлтэй барилдсаар байсан Тэрүнофүжи 2017 оны есдүгээр сард озэки цолоо алдаж, 2018 онд маэгашира болоод, тавдугаар сард нь жюүрёогоос макүшитад унаад гэмтлээ бүрэн эдгээхээр шийдэн, эмчилгээндээ орсон юм. Тэр хооронд банцүкэ нь жонидан хүртэл унасан.
Харин жониданаас түүний дахин сэргэлт эхэлсэн юм. 2019 оны гуравдугаар сард жониданд 7 давснаас хойш банцүкэ нь зөвхөн дээшээ ахиж байгаа.
Өнөөдөр /2020.01.24/ Тэрүнофүжи Японы сүмогийн ирээдүй гэгдэж байгаа Котоновакатай барилдаж давснаар 13 дахь даваагаа авч, сүүлийн хоёр өдрийн үр дүн хамаарахгүйгээр жюүрёо зиндаанд түрүүлэх болзлоо хангалаа. Хэрэв 15 давж, нэг ч өвдөг шороодолгүй түрүүлэх юм бол ирэх башёд дээд зиндаанд дэвших боломж ч гарч ирэх болно.
Тэрүнофүжигийн сүүлийн 6 башё
2019 оны 3-р сар жонидан-48 7-0
2019 оны 5-р сар Санданмэ-49 6-1
2019 оны 7-р сар Макүшита-59 6-1
2019 оны 9-р сар Макүшита-27 5-0
2019 оны 11 сар Макүшита-10 7-0 түрүү
2020 оны 1-р сар Жюүрёо-13 13-0
Монгол бөхчүүд
Жюүрёо
Б-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 6-7
Б-4 Миторюү Б.Төрболд 6-7
Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-4
З-7 Ичиножёо А.Ичинноров 5-8
З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5
Б-13 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-0
З-14 Хоошёорюү С.Бямбасүрэн 8-5
Б-14 Сакигакэ Я.Баттүшиг 5-8
Макүшита
Б-10 Гоочёозан Д.Ууганбаатар 1-2-3
З-11 Сэйро А.Өнөболд 2-4
Б-15 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-4
Б-24 Кагамио Б.Нанжид 2-4
З-36 Саданохикари Д.Наранцогт 2-5
Б-48 Араваши Э.Дөлгөөн зодог тайлсан
Санданмэ
З-43 Ёошёояма Б.Анхбаяр 4-2
Б-55 Хокүтэнкай Г.Сүхбат 4-2
З-75 Дайтэнма Н.Чинзориг 4-2
Жонокүчи
Б-25 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-1
Сэтгэгдэл ( 1 )
hudlaa