2020 онд Тавантолгойн цахилгаан станцыг БАРЬЖ ЭХЭЛНЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

Эрчим хүчний салбарт 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх орон нутгийн цахилгаан хангамж болон дулаан хангамжийг шинэчлэх, шинээр барих болон өргөтгөх ажлуудын барилга угсралтын томоохон ажлуудын жагсаалт гарсан байна. Энэ хүрээнд орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг ханган ажиллахад чиглэсэн ажлуудыг танилцуулъя.  Үүнд:
 

  • Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл
  • Баянзүрх дүүрэгт шинэ сайжруулсан шахмал түлш барих төсөл
  • Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын турбогенератор  №2,3-ийг шинэчилэх төсөл
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  • Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор багануурын 700 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төсөл
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Улаанбаатар хотын дулааны 3 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
  • Улаанбаатар хотын дулааны 2 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт -аар өргөтгөх төсөл
  • Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх
  • Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Таван толгойн цахилгаан станц барих төслийг эхлүүлэх
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
  • Эрдэнэбүрэн-Улиастай чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл тус тус багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top