Засгийн газар Ухань дахь 30 монгол оюутны асуудлаар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 2022 хүрч, 56 хүн нас барлаа гэж /2020.01.26/ БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээллээд байна. 324 өвчтөний биеийн байдал хүнд байна.

Халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотод 30 монгол оюутан байгаа бөгөөд уг асуудлаар Засгийн газар яг одоо хуралдаж байна. Ухань хотын долоон том сургуульд 30 монгол оюутан, нэг бага насны хүүхэд суралцдаг бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй болохыг оюутнууд хэлж байгаа. Бид Засгийн газрын шийдвэрийг 13:00 цагт Гаргасан шийдвэрийн талаар 13.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгөх бөгөөд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, БСШУС-ын сайд, хотын дарга С.Амарсайхан нар оролцох юм.

Дашрамд дурдахад, Ухань хотод  амьдарч байгаа монгол оюутан Р.Болорцэцэг өөрийн цахим хуудаснаа нөхцөл байдлын талаар бичсэн билээ.

Р.Болорцэцэг: 

-Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа. Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж.  Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсэж байна. Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчихвий, эцгийн хайрыг үгүйлчихвий, элэг нь бэтгэрчихвий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсаж байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчхаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна. Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчихвий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй байсан ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөрөө өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна. 

Олон ч мэдээний доорх сэтгэгдлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанарлуу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна. Наад хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билэггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор.  Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчихвий гэж айж байна.  
ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ. 

Вухан хот, Хятад улс. Р.Болорцэцэг

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.59) 2020 оны 01 сарын 26

нүдээ чилтэл харуулдаж байгаа даа,хүүхдүүд минь эх орондоо эсэн мэнд ирнээ хамгийн гол нь сэтгэлээрээ зоригтой тайван байгаарай даа \n

0  |  0
ЭРДЭНЭ (103.57.92.182) 2020 оны 01 сарын 26

ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ҮР ХҮҮХДҮҮДИЙГ МИНЬ АВЧИРЧ ҮЗЭЭЧ ТЭДЭНД ЭХ ОРОН БАЙГАА БОЛ ҮТЭР ТҮРГЭН АВЧРАХ ЁСТОЙ \n

0  |  0
Vhuka(192.82.72.209) 2020 оны 01 сарын 26

Abchrah l heregtei tertei tergvi ierheer ni shinjilgeend hamragduulj l taaraa eh orondoo ltusgaarluulaad ch bolob baij baig bidnii vres yalgaa iu bhab

1  |  0

зочин(64.119.17.227) 2020 оны 01 сарын 26

эерэг шийдвэр гарч, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг давхар авна гэдэгт итгэж байна

0  |  0
Дарь(103.57.93.216) 2020 оны 01 сарын 26

Өвчний тухайд, Халдварын тухайд гадаад дотоод гэж байдаггүй. Бүх хүн адил. Сайн мэдээ гэдэл залуучуудад гайгүй тусдаг бололтой. Тусгаарлалтын дүрэм зөрчвөл заагдсан шийтгэлийн арга хэмжээнүүд бий. Харин улсаас анхаарна гэж байгаа бол тэдэнд хамгаалах хэрэгслэл, хоол унд, шаардлагатай зүйлс авах мөнгө илгээх нь ямар бол. Үүнийг нь мэдэхгүйгээр их эх оронч болж хүүхдүүдээ авна гэж яривал дэлхийн онигоо болно шүү.

0  |  0
Зочин(202.126.88.149) 2020 оны 01 сарын 26

Тэнд байгаа монголчуудаа авч ирэх хэрэгтэй ш дээ.хүнсний хомсдолд орсон гэсэн.үгүй дээ өлсөж цангах аюул нүүрлэх нь ээ.бүхэл бүтэн тусгаар улс иргэдээ хамгаалах ёстой.

зочин(202.9.40.38) 2020 оны 01 сарын 26

Авчирвал тусгаарлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын үүднээс. Манайх ийм гамшгийн өмнө хүчгүйднэ. Сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй.

0  |  0
зочин(202.9.40.38) 2020 оны 01 сарын 26

Авчирвал тусгаарлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын үүднээс. Манайх ийм гамшгийн өмнө хүчгүйднэ. Сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй.

1  |  0
Z(182.160.0.6) 2020 оны 01 сарын 26

Ийм ноцтой болно гэж мэдээгүй байх л даа. Уг нь хөл хорио тогтоохоос өмнө хотоос гарсан бол, гэртээ эрт ирсэн бол аштай юу? Удаан үргэлжилвэл наанадаж хоол хүнсний дутагдалд орох байх даа яанаа?

0  |  0
Зочин(192.82.72.167) 2020 оны 01 сарын 26

Уханиас нутагтаа очсон Канад хун овчний халдвар авсан нь тогтоогджээ

0  |  0
Ган(115.162.206.250) 2020 оны 01 сарын 26

Авчирлаа гэхэд хотод байлгүй болохгүй. Нийт хүн амын чинь тал нь хотод амьдарч байгааг мартаж болохгүй. \nАвчраад хөдөөгийн нэг аймаг суманд цэвэрхэн буудалд бөөнд нь амраангаа сар хэртэй байдлыг ажиглах нь зөв.\nБи ч гэсэн айж байна. Хайртай дотно хүмүүсээ энэ өвчнөөр алдах вий гэсэн Айх айдас маань танихгүй 30 хүнийг өрөвдөхөөс их байна

3  |  0
Арвиа(202.9.46.59) 2020 оны 01 сарын 26

Хятадын зэвсэгт хүчин - арми тухайн бүс нутагт онцгой дэглэм тогтоож халдварын бүс нутгаас одоо хүн байтугай жигүүртэн ч гарахад бэрх болж зомби - той кинонд гардаг шиг шууд устгах тушаал авсан цэргийн дэглэм тогтчихоод байна шүү дээ.

2  |  0
Top