Рэйва эриний анхны Хацү башё өрсөлдөөнтэй гэхээсээ өвөрмөц явагдаж өндөрлөлөө. Мэргэжлийн сүмод үе солигдож байгааг энэ тэмцээн харуулсан ч шинэ үеийг хэн тэргүүлээд байгаа нь харагдсангүй, хачирхалтай гэхээсээ илүү замбараагүй башё гэхэд болно. Мөн монгол бөхчүүдийн ноёрхол суларч байгааг анхааруулсан, дараагийн монгол бөхчүүдийг хурдан түргэн дэвшин гарч ирэхийг сануулсан тэмцээн байлаа.
Хакүхо, Какүрюү аваргууд эхний хэдэн өдөр дараалан унаад тэмцээнийг орхисон. Ийм тохиолдолд озэки нар боломж хэмээн ашиглах ёстой ч чадсангүй. Гоэйдо цолоо алдаж, Такаясү цолоо буцаан авах боломжгүй болж, Такаясү, Асанояма нар түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан. Ийм нөхцөлд маэгаширагийн дөрөв дэх бөх Шёодай, 17 дахь бөх Токүшёорюү нар Эзэн хааны цом авахын төлөө өрсөлдсөн. Хоорондын халз барилдаанд Токүшёорюү нь давсан. Сүүлийн өдөр эхлээд барилдсан Шёодай Митакэүмиг даваад Токүшёорюү озэки Такакэйшёо нарын барилдааныг хүлээн суулаа. Хоёр бөхийн хэн түрүүлсэн нь Гарамгай барилдааны шагнал хүртэнэ. Хамгийн сүүлд дохёнд гарсан Токүшёорюү озэки Такайкэйшёог давснаар анхныхаа түрүүг хүртлээ.
Маэгаширагийн хамгийн доод бөх башёд түрүүлж байгаа нь 2000 оны Такаторикигоос хойш 20 жилийн дараа тохиож байгаа нь энэ юм. Мөн Кисэ дэвжээний анхны түрүү, Нара мужид бол 98 жилийн дараа дахин түрүү бөх төрлөө. Өмнөх гурван башёд жюүрёод байсан бөх дээд зиндаанд түрүүлсэн нь мөн анх удаа тохиолдлоо.
Монголчуудын хувьд Хацү башёгийн хамгийн сайн мэдээ нь Тэрүнофүжигийн жюүрёо дахь түрүү байлаа. Мэргэжлийн сүмогийн түүхэнд озэки цолтой байсан бөх анх удаа макүшитагаас доош зиндаанд барилдсан нь манай Тэрүнофүжи билээ. Бэртэлтэй барилдсаар байсан Тэрүнофүжи 2017 оны есдүгээр сард озэки цолоо алдаж, 2018 онд маэгашира болоод, тавдугаар сард нь жюүрёогоос макүшитад унаад гэмтлээ бүрэн эдгээхээр шийдэн, эмчилгээндээ орсон юм. Тэр хооронд банцүкэ нь жонидан хүртэл унасан. Харин жониданаас түүний дахин сэргэлт эхэлсэн юм. 2019 оны гуравдугаар сард жониданд 7 давснаас хойш банцүкэ нь зөвхөн дээшээ ахиж байгаа. Энэ тэмцээний 13 дахь өдөр Тэрүнофүжи Японы сүмогийн ирээдүй гэгдэж байгаа Котоновакатай барилдаж давснаар 13 дахь даваагаа авч, сүүлийн хоёр өдрийн үр дүн хамаарахгүйгээр жюүрёо зиндаанд түрүүлэх болзлоо хангалаа. Уг нь сүүлийн хоёр өдөр давсан бол шууд дээд зиндаанд дэвших байсан ч унасан.
Харин нэг гунигтай мэдээ нь Монголын сүмоч Араваши зодог тайлсан. Араваши бол Монгол Улсын начин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Лодойн Эрхбаярын хүү бөгөөд “Монгол Улс, Ховд аймгийн уугуул” хэмээн зарлуулан гарч ирдэг байлаа. Тэрбээр 2002 оны арваннэгдүгээр сард анх мэргэжлийн сүмод барилдсан. 2014 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж, Монголын 21 дэх дээд зиндааны бөх болж байлаа. Хамгийн дээд цол нь маэгаширагийн 2. Мэргэжлийн сүмод нийт 493 даваа, 461 унаатай. Дээд зиндаанд 21 башё барилдахдаа 138 давж, 173 унаж байв. Зүүн өвдөгний бэртлийн улмаас 2019 оны есдүгээр сард макүшитад унаж, Кюүшюү, Хацү башёд барилдаагүй. Энэ тэмцээнд банцүкэ нь макүшитагийн барууны 48-д бичигдэж байлаа.
Хацү башёгийн аваргууд
Макүүчи
Токүшёорюү - Кисэ дэвжээ, 14-1
Жюүрёо
Тэрүнофүжи - Монгол, Исэгэхама дэвжээ 13-2
Макүшита
Кайто – Асакаяма дэвжээ, 7-0
Санданмэ
Юүма – Ономацү дэвжээ, 7-0
Жонидан
Үра – Кисэ дэвжээ, 7-0
Жонокүчи
Нихонянаги – Ономацү дэвжээ, 7-0
Тусгай шагнал
Мэргэжлийн сүмо Шюкүншёо, кантошёо, гиношёо гэсэн гурван шагналтай. Аль алийг нь хоёр сая иэн дагалддаг.
Шюкүншёо буюу гарамгай барилдааны шагналыг түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд нөлөө үзүүлсэн эс бөгөөс өөрөө түрүүлсэн бөхөд олгодог. Түрүүлэхийн төлөө өрсөлдсөн гэхээр мэдээж аварга арсланг унагаасан байж таарах тул томчуудыг унагаасан бөх хүртэх явдал их. Тэмцээнд 14 ялалт нэг унаатай бөх түрүүллээ гэхэд тэр ганц ялсан бөхийх нь нэр шюкүншёд дэвших явдал бий.
Кантошёо дайчин бөхийн шагнал. Дайчин зоригтой барилдсан бөхөд олгодог. Дээд зиндаанд шинээр дэвшсэн бөх 10-аас дээш ялбал авах тохиолдол их. Бас гарамгай сайн барилдсан ч амжилт нь шюкүншёод ч, гиношёод ч таарахгүй байгаа үед олгох үе байдаг. Гол болзол нь 11 ялалт.
Гиношёо уран барилдааны шагнал. Олон сайхан мэх хийж, уран сайхан барилдсан бөхөд олгоно. Гэхдээ зөвхөн мэхний тоо гол биш ёри, оши, нагэ, тачиай гэсэн үндсэн мэхнүүдийг цэвэрхэн сайхан хийсэн бөхөд өгөх явдал бий.
Гарамгай барилдааны шагнал
Эндо – Ойтэказэ дэвжээ, 9-6
Токүшёорюү - Кисэ дэвжээ, 14-1
Дайчин барилдааны шагнал
Кирибаяма – Мичинокү дэвжээ, 11-4
Шёодай – Токицүказэ дэвжээ, 13-2
Токүшёорюү – Кисэ дэвжээ, 14-1
Уран барилдааны шагнал
Хокүтофүжи – Хаккакү дэвжээ, 11-4
Хацү башё
Монгол бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Хакүхо гэмтэл
Ёкозүна Какүрюү гэмтэл
Маэгашира-3 Тамаваши 5-10
Маэгашира-15 Азүмарюү 7-8
Маэгашира-17 Кирибаяма 11-4
Жюүрёо
Б-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 7-8
Б-4 Миторюү Б.Төрболд 6-9
Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-6
З-7 Ичиножёо А.Ичинноров 6-9
З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 10-5
Б-13 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-2
З-14 Хоошёорюү С.Бямбасүрэн 8-7
Б-14 Сакигакэ Я.Баттүшиг 6-9
Макүшита
Б-10 Гоочёозан Д.Ууганбаатар 1-2-3
З-11 Сэйро А.Өнөболд 3-4
Б-15 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-4
Б-24 Кагамио Б.Нанжид 3-4
З-36 Саданохикари Д.Наранцогт 2-5
Б-48 Араваши Э.Дөлгөөн зодог тайлсан
Санданмэ
З-43 Ёошёояма Б.Анхбаяр 5-2
Б-55 Хокүтэнкай Г.Сүхбат 5-2
З-75 Дайтэнма Н.Чинзориг 5-2
Жонокүчи
Б-25 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-1
Сэтгэгдэл ( 13 )
Монголчууд ноерхлоо алдлаа, дараагийн уеийг бэлдэх энэ тэр гэж солиорох хэрэггуй дээ, одоо монголд сумогийн уе енгерсен сумо моодноос гараад удаж байна ш дээ
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
ямар улсын иргэн бх нь хамаагүй хамгийн гол нь монгол хүн 100 жил энэ дэвжээ нь дээр ноёрхох ёстой\n
Maegashiragiin dooguur buhchuudtei barildsaar baigaad turuulchdeg. ehneesee buh tom buhchuudee davj baij turuuldeggui.
Mongoloo ex nutagaa elgen sadnaa xayaxaar Zaya ni xayj bgaa xereg