Башё болгоны дараа Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралддаг уламжлалтай. Энэ удаад ч хуралдаж, “уламжлал” ёсоороо аваргуудыг шүүмжиллээ.
Өнгөрсөн Нэгдүгээр сарын тэмцээний дөрөв дэх өдрөөс их аварга Хакүхо, тав дахь өдрөөс нь ёкозүна Какүрюү гарсан. Маэгаширагийн сүүлийн бөх Токүшёорюү түрүүлсэн бөгөөд Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Хоёр аварга байхгүй, том цолтнууд тааруухан байсан ч өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо” гэж дүгнэлээ.
Гэвч мөн л их аварга Хакүхог тачиай дээр алгадаж, тохойлдож байна гэж бас л шүүмжиллээ. “Дүрэм зөрчөөгүй ч аварга хүн болохоор үзэж байгаа хүнд эвгүй байна” гэх мэтээр дахин ярьсан. Мөн “Токүшёорюүг магтахаас өөр арга алга. Аваргууд гэмтлээ хурдан эдгээх хэрэгтэй. Ер нь үе солигдож байгаа нь харагдлаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Зөвлөлийн шинэ гишүүн, “Чюүничи” сонины захирал Оошима Үичиро “Хацү башё шинэ залуу бөхчүүд гарч ирж байгааг харуулсан тэмцээн боллоо. Сүмо бөхийн ирээдүй сайхан байна. Дараагийн тэмцээнд ёкозүнагууд барилдаасай гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
үе солигдож харагдаарай