Гоэйдог Нэягава хотын супер од гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Японы сүмо бөхийн холбооноос зодог тайлахаа мэдэгдээд байгаа озэки Гоэйдог Такэкүма нэрээр Сакайгава дэвжээндээ туслах оякатагаар ажиллана гэж мэдэгдлээ.

Гоэйдо маргааш хэвлэлийн бага хурал хийх гэнэ.

Түүний төрсөн нутаг Осакагийн Нэягава хотын дарга Хиросэ Кэйсүкэ “Хотын захиргаанаас Гоэйдод хотынхоо “Гавьяаны одон” шагнал хүртээхээр болсон. Анх удаагаа олгож байгаа шагнал. Гоэйдо 15 жил сүмо барилдахдаа  нутгийн зон олноо үнэхээр баярлуулж, догдлуулж байсан билээ. 2016 оны Намрын тэмцээнд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлж, Осака мужаас 86 жилийн дараа наадмын түрүү бөх болж байлаа. Тэрбээр 2013 оноос “Нэягава хотын ялал жуулчлалын элч”-ээр ажиллаж, төрсөн хотоо Японд сурталчлан таниулсан. “Гоэйдо гэж хэлэхэд Нэягава хот, Нэягава гэхэд бүх хүний толгойд Гоэйдо озэки буудаг байлаа. Тэр бол манай хотын бахархал, супер од юм. Түүний багшийн ажилд амжилт хүсье” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top