UFC: Енджейчик коронавирусээр хятадуудыг шогложээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Польшийн холимог тулаанч Йоанна Енджейчик гуравдугаар сарын 7-нд АНУ-ын Невадад болох UFC 248 тэмцээнд жингийнхээ аварга Хятадын Чжан Вейлитэй тулалдана.

Тэмцээний өмнө тамирчид олон нийтийн сүлжээгээр маргалдлаа. Маргааны шалтгаан нь дэлхий нийтийг айлгаад байгаа коронавирус.

Йоанна Енджейчик  инстаграмдаа тэмцээний зурагт хуудсыг нийтлэхдээ өөрийнхөө зургийг хий эсэргүүцэх багтайгаар тавьж, инээж байгаа эможи нэмсэн нь хятадуудын уурыг хүргэжээ.

Чжан Вейли хариуд нь “Эмгэнэлт үйл явдлаар тоглоом, шоглоом хийх нь Йоаннаг ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Хүмүүс амь насаа алдаж байна. Тэд бүгд хэн нэгний аав, ээж, хүүхэд байгаа шүү дээ. Намайг яаж ч доромжилж, муулж болно. Харин Хятадад болж байгаа явдлыг битгий оролд. Чамайг гуравдугаар сарын 7 хүртэл эрүүл энх байхыг хүсье. Удахгүй уулзая” гэж бичжээ.

Маргааны дараа Йоанна Енжейчик бичлэгээ устгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top