Хүний уушги тамхи татсанаас үүдэлтэй хорт хавдар үүсэхэд хүргэдэг эсийн өөрчлөлтийг эдгээх ид шидийн гэмээр чадвартай хэмээн Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтэд мэдэгджээ. Гэхдээ тамхиа хаясан тохиолдолд гэж тэд тайлбарлаж байна.
Уушгины хорт хавдарт хүргэдэг эсийн өөрчлөлт тамхинаас гарсан хүмүүст ч насан туршид нь үлддэг гэж үзэж байжээ. Гэтэл гэмтээгүй үлдсэн эсүүд уушгийг сэргээх чадвартай болохыг эрдэмтдийн судалгаа баталжээ. Хорт зуршлаасаа татгалзахаас өмнө 40 жилийн турш өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан хүмүүст хүртэл ийм үр дүн гарсан гэнэ.
Тамхинд агуулагддаг химийн элементүүд уушгины эсийн ДНК-г гэмтээсний улмаас эс өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх аюултай болж хувирдаг байна. Ийм эс 10 мянга хүртэл генийн өөрчлөлтийг агуулдаг байна. Гэсэн хэдий ч цөөн хэсэг эс эрүүл үлддэг бөгөөд эдгээр эс генийн өөрчлөлтөд юуны учир ордоггүй болох нь одоогоор тодорхойгүй байна. Хүн тамхи татахаа больсноос хойш эдгээр эс өсөж, гэмтэлтэй эсийг нөхөж эхэлдэг аж. Өдгөө эрдэмтэд хуучин тамхичдын уушги хэр их хэмжээнд сэргэхийг тогтоох үлдээд байна.
Судалгаанаас үзэхэд, хорт зуршлаас татгалзсан анхны өдрөөс эхлэн уушгины хорт хавдар тусах эрсдэл буурч эхэлдэг аж.
Сэтгэгдэл ( 2 )
модон хэлээр бус монгол хэлээр бичье!!!!!!
ЭНЭ МЭДЭЭ ХЭРЭГ АЛГА. МОНГОЛ БИШ МОДОН ХЭЛЭЭР БИЧИХ ЮМ. ГАДААД ХЭЛЭЭ ДУТУУ ХАГАС МЭДДЭГ. ТӨРЛӨХ ХЭЛЭЭРЭЭ БОЛ БҮР ТАГ. ОДОО БОЛИУЛААЧЭЭ!!!!!!! ӨӨР АЖИЛЛАХ ХҮН ОЛДОДГҮЙ ЮМ УУ???????