Хаалттай цохилтын хаан Жуниньо Пернамбукано 45 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Өнөөдөр Бразилын шигшээ багийн тоглогч асан Жуниньо Пернамбукано 45 нас хүрлээ. Замналынхаа ихэнхийг тэр Францын “Лион” багт өнгөрөөсөн. Энэ багт 377 тоглохдоо 106 гоол оруулж, 85 оновчтой дамжуулалт өгч байв. Мөн Францын АШТ-д долоо дараалан түрүүлж, зургаан удаа Супер Цомын тэмцээнд тэргүүлсэн.

Бразилын шигшээ багт 40 удаа тоглож, зургаан гоол оруулж, Америкийн Цом-2001, FIFA Confederations Cup-2005, 2006 оны ДАШТ-д оролцож байв.

Түүнийг “Хаалттай цохилтын хаан” гэж нэрлэдэг. Торгуулийн цохилтоос 77 гоол оруулсныхаа 44-ийг “Лион” багийн төлөө хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top