“Робокоп” Такамисакари “Азүмазэки” дэвжээг удирдана

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 30-нд "Кокүгикан" ордонд хуралдлаа.

Хурлаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-нд өвчний улмаас ояката нь нас барсан “Азүмазэки” дэвжээний талаар хэлэлцлээ. Багшгүй болсон тус дэвжээний бөхчүүд одоогийн байдлаар “Хаккакү” дэвжээнд түр зуур шилжээд байгаа.
 


Гүйцэтгэх зөвлөлөөс комүсүби асан Такамисакари буюу Фүривакэ оякатад “Азүмазэки” дэвжээг өвлөн авч, удирдахыг зөвшөөрсөн байна. Ийнхүү “Робокоп” дэвжээ удирдсан ояката боллоо.

Шинэ Азүмазэки ояката “Үнэнийг хэлэхэд сэтгэл догдолж байна. Бөхчүүддээ барилдаан, мэх заахаас гадна зодог тайлсан хойноо ч амьдралд түүртэхгүй хүн болгон хүмүүжүүлэх нь миний зорилго” гэжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top