Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 9480 хүрч, нийт 213 хүн нас баржээ. Хятадын хилээс гадна тус халдвараас үүдэлтэй нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар 15238 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 102427 нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байна. 804 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 290 хүний биеийн байдал маш хүнд байна.
Монгол Улсын хувьд халдварын тохиолдол илрээгүй ч өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа. Тиймээс коронавирусын эрсдэлээс сэргийлэх асуудлаар өнөөдөр /2020.01.31/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдахаар болжээ.
Түүнчлэн Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаад байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаан ҮАБЗ-ийн шийдвэр гарсны дараа буюу үдээс хойш болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
ulsiin hilee tur haah heregtei , heden hunii erh ashigiin toloo ingej huumgai handaj bolku