NBA | Кобиг хүндэтгэн дугаараа сольсон тоглогчид

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн нэгэн цагийн домог Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдсанаас хойш лигийн олон тамирчид 8 болон 24 дугаараа солих шийдвэр гаргахаа мэдэгдсэн.

Одоогоор 8 болон 24 дугаараа өөрчлөх хүсэлтэй тамирчдын тоо ийм байгаа ч цаашид нэмэгдэх магадлал өндөр байна.

 Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигт одоогоор найм дугаартай 22, 24 дугаартай 14 тоглогч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Коби Брайант замналынхаа эхний 10 жил буюу 1996-2006 онд найм дугаартай тоглож байсан бол сүүлийн 10 жилд нь 2006-2016 оны хооронд 24 дугаартай тоглосон билээ.

 


Коби Брайтыг хүндэтгэн 8 болон 24 дугаараа сольсон сагсанбөмбөгчид:

Спенсер Динуидди /Бруклин Нетс/: 8 дугаараа 26 болгож сольсон.


Куинн Кук /Голден Стэйт Уорриорз/: 4 дугаараа 28 болгож сольсон. Тэрбээр Коби Брайантын найм дугаарыг Жианнагийн хоёр дугаартай нийлүүлэн 28 дугаарыг сонгожээ.


Алек Бөркс /Голден Стэйт Уорриорз/: 8 дугаараа 20 болгож сольсон.


Кемба Уокер /Бостон Селтикс/: 8 дугаараа солихоор болсон. Одоогоор солих дугаараа сонгоогүй.


Терренс Росс /Орлан Мэжик/: 8 дугаараа 31 болгож сольсон.


Заир Смит /Филдельфи 76/: 8 дугаараа 5 болгож сольсон.


Жалил Окафор /Нью Орлеан Пеликанс/: 8 солихоор болсон. Одоогоор солих дугаараа сонгоогүй.


Ализ Жонсон /Индиана Пэйсерс/: 24 дугаараа солихоор болсон. Одоогоор солих дугаараа сонгоогүй.


Маркифф Моррис /Детройт Пистонс/: 8 дугаараа 88 болгож сольсон.


Олумие Они /Юта Жазз/: 24 дугаараа 81 болгож сольсон.


Мэйсон Пламли /Денвер Наггетс/: 24 дугаараа 7 болгож сольсон.


Мое Харклесс /Лос Анжелес Клипперс/: 8 дугаараа 11 болгож сольсон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top