Шакил О`Нил 2000 онд тархины хорт хавдартай хүүтэй утсаар яриагүй...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 18

Луизана Стэйт их сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Дэйл Браун багт нь 13 настай ирсэн Шакил О`Нилийн тухай ийм нэгэн түүхийг ярьжээ.

“Шакил О`Нил яг ямар хүн бэ? гэдгийг илтгэсэн явдал байдаг юм. 2000 онд Индианополист “Лейкерс”-ийнхэн очоод “Индиана”-тай тоглож байлаа. Финалын тоглолт бүр маш чухал шүү дээ. Тэгсэн тэр өдөр Индианаполисоос нэгэн эмэгтэй утасдаж байна. Есөн настай хүүхэд нь тархины хорт хавдартай гэнэ. Хагалгаа хийсэн ч ухаан орохгүй, ер нь нас барах тийшээ хандчихсан гэлээ. “Дасгалжуулагч аа, би зөвхөн өөрийгөө бодож үүнийг хэлж буйгаа ойлгож байна. Гэхдээ та Шакилыг миний хүү рүү нэг удаа утасдуулаад өгөөч тэгэх үү? Миний хүү үхэхдээ шүтээнийхээ дуу хоолойг сонсог гэж бодсон юм” гэлээ.

Энэ гуйлтыг сонсоод би “Арай л дэндүү юм гуйж байна даа” гэж бодсоноо нуухгүй. Шакил тийм чухал тоглолттой энэ үед хэлээд ч бүтэлтэй юм болохгүй гэж бодсон ч тэр эмэгтэйд шууд үгүй гэж хэлж бас чадсангүй. Ингээд Шакил руу залгалаа. Шакилын нэг онцлог зан байдаг юм. Хэрвээ зөвшөөрч байгаа бол “Ойлголоо, дасгалжуулагч аа. Би ойлголоо, дасгалжуулагч аа” гэж хэлдэг.

Тэр явдлаас хойш хоёр жилийн дараа би Ти Жэй Моран, Жон Вүдэн хоёртой өдөр хооллож суулаа. Тэгсэн дэргэд нэг залуу ирээд бидэнтэй л юм ярих гээд байгаа бололтой. Цаанаас нь нэг эмэгтэй ирснээ “Дасгалжуулагч Браун, та намайг санахгүй байх аа. Би тань руу Индианаполисоос залгаж байсан даа” гэж байна.

“Таныг хэн бэ гэдгийг би мэднэ. Таны хүү хорт хавдраар амьсгал хураах гэж буй тухай хэлж байсан шүү дээ. Тэгээд та Шакилыг яриулаад өгөөч гэсэн. Тэр яасан бэ? Ярьсан уу?” гэж би асуулаа. Тэгсэн өнөөх эмэгтэй “Үгүй ээ, тэр яриагүй” гэж байна. “Өө, яриагүй хэрэг үү?” гэж би дуугарлаа.

Тэгтэл өнөөх эмэгтэй “Утсаар яриагүй. Харин эмнэлэг дээр ирсэн. Хүүгийн минь дэргэд цаг хагас суусан. Дуулж хүртэл өгсөн. Бас хоол халбагадаж өгсөн. Хөгжилтэй түүх ярьж өгсөн. Миний хүү орж ирснийх нь дараа ухаан ороод, тэр хоёр удаан ярилцсан” гэж хэлсэн юм даа. Та нар ийм түүхийг сонин хэвлэлийн нүүрээс олж харахгүй. Шакил бол ийм л хүн” хэмээн Дэйл Браун өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(102.89.75.68) 2025 оны 08 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(202.9.46.158) 2025 оны 08 сарын 18

Манайхан бол боож үх байлгүй.

0  |  0
Зочин(202.9.46.158) 2025 оны 08 сарын 18

Манайхан бол боож үх байлгүй.

0  |  0
Top