Майкл Портер: NBA-гийн тоглогчид өөртэйгээ ажилладаг гэдэг бол үлгэр

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

“Брүклин Нетс”-ийн довтлогч Майкл Портер NBA-гийн тоглогчдын талаар олон нийт төөрөлдсөн бодолтой байдаг тухай ярьсан байна.

“Би ч гэсэн олон нийтийн дунд түгсэн үлгэр домог шиг зүйлд итгэж явсан үе бий. Тэр нь юу гэхээр NBA-гийн тоглогчид өөртэйгөө байнга шаргуу ажиллаж, хөдөлмөрлөдөг гэх ойлголт. Мэдээж, NBA-д орохын тулд авъяаслаг, чадварлаг байх ёстой нь ойлгомжтой. Гэхдээ энэ лигийн дийлэнх тоглогчид өөртэйгөө ажилладаггүй, биеийн бэлтгэлд анхаардаггүй, эрүүл мэндээ ч боддоггүй.
 


Хүмүүсийн боддог шиг сэргээлтийн бэлтгэл гэх мэт зүйлийг анхаарах ч үгүй. Та бүхний мэдэхээр би бол ажилдаа суперийн супер үнэнч хүн. Өөрийгөө тултал нь шахаж хөдөлмөрлөх дуртай. Гэвч NBA-гийн дийлэнх тоглогчид над шиг биш. Гэмтэл намайг ингэж өөрийгөө сойход хүргэсэн ч тал бий. Яахав, авъяаслаг, чадварлаг тоглогчид бол олон бий. Гэхдээ ажилдаа яг үнэнч үү гэвэл үгүй.
 

Лигийн тоглогчдыг жинхэнэ хөдөлмөрч хүмүүс гэж бодож байгаа бол үлгэрт итгэж байна л гэсэн үг. Цөөн хэдэн хөдөлмөрлөхөөс өөрийг мэдэхгүй шахам тоглогч байх нь байдаг. Жишээ нь, Леброн энэ лигт 20 гаруй жил тоглочихлоо. Тэр биеийнх нь булчин шөрмөс, зангиралт гэж гайхалтай шүү дээ. Хажуугаар нь зүгээр л аргалаад өнгөрдөг нөхдүүд байна. Ялангуяа гэрээ байгуулсныхаа дараа биеэ сул тавьчихдаг, санаа нь амарчихдаг хүмүүс ч байдаг” хэмээн Портер өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top