Тэйтүм: Энэ улиралд тоглохгүй гэж би хэлээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 24

Ахиллын шөрмөсний бэртлийн улмаас олон сарын турш эмчилгээ хийлгэж, гам барих шаардлагатай болсон “Бостон”-ы лидер Жэйсон Тэйтүм 2025/26 оны улирлыг бүтээн өнжихгүй, тоглохоор төлөвлөж буйгаа ярьсан байна. Улиралдаа багтаж талбайд гарахын тулд долоо хоногийн зургаад нь сэргээлтийн бэлтгэл, дасгал хийх болжээ.

“Тоглолтод гарна гэж яаралгүй, эхлээд бэртлээ бүрэн эдгээх нь миний хувьд ч, клубын хувьд ч хамгийн чухал. 100 хувь бэлэн болсон цагтаа тоглох хэрэгтэй.

Гэхдээ би “Энэ улиралд тоглохгүй” гэж хэлээгүй санагдана. Тодорхой зорилго надад байна. Үгүй бол яалаа гэж долоо хоногийн зургаад нь бэлтгэл, дасгал хийгээд байх билээ дээ” хэмээн Тэйтүм өгүүлжээ.

Яг гэмтсэнийхээ дараа юу бодож, юу болсон талаар ярихдаа “Хоёр цаг орчим зүгээр л уйлаад суучихсан. Тамирчны замнал минь ингээд дууслаа гэж бодогдоод болоогүй юм. “Ингээд дуусчихаж байгаа юм уу?”, “Намайг өөр багт өгчихвөл яана аа?”, “Багийнхан маань намайг тоохоо больчихвол яах вэ?” гэсэн бодлууд орж ирээд эвгүй байсан.

Тамирчны замнал маань нүдний өмнүүр кино кадр шиг гүйгээд өнгөрч байгаа юм. Дэлхийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчдийн нэг хэрнээ, яг ид сайхан тоглодог насан дээрээ яваа хэрнээ бүх юмаа ганцхан агшинд алдчихлаа гэж үү? гэсэн бодол намайг бүрэн дарангуйлсан” хэмээн Тэйтүм өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(202.9.46.224) 2025 оны 09 сарын 24

Манайд бол ажилгүй хүнийг хэн ч тоохгүй, ажилтай байхад хөлөө хугалж байсан хүмүүс одоо байхгүй.

0  |  0
Отгоо(202.9.46.224) 2025 оны 09 сарын 24

Манайд бол ажилгүй хүнийг хэн ч тоохгүй, ажилтай байхад хөлөө хугалж байсан хүмүүс одоо байхгүй.

0  |  0
Top