Ояката Гоэйдо анхны ажилдаа костюм өмсөн очлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Нэгдүгээр сарын тэмцээний дараа зодог тайлсан озэки Гоэйдо буюу Такэкүма ояката өнөөдөр /2020.01.31/ анхны ажлаа хийлээ. Кокүгикан ордонд болсон ояката нарын хуралд оролцохоор ирсэн Гоэйдо костюм өмссөн нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм.

Гоэйдо сэтгүүлчдэд “Кимоно өмсөөд дасчихсан чинь костюм өмсөхөөр хөдлөхөд хэцүү юм. 15 жилийн дараа зангиа зүүж үзлээ. Гэхдээ хамгийн хэцүү нь гутал. Хөл өвдөөд алхахад хэцүү гэж. Гэхдээ сайхан юм бас байна. Барилдаж байхад өглөө босоод л гэмтэл бэртлээ шалгаад, бэлтгэл хийж чадах болов уу гээд санаа зовдог байсан. Одоо харин сэтгэл зовох юмгүй сайхан унтаж байна. Өнөөдөр анхны ажил гэж хэлж болохгүй байх. Ирэх сарын 11-нд болох NHK телевизийн барилдааны үеэр хамгаалалтад сууна. Тэр л анхны ажил байх даа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch chi dut(182.160.38.44) 2020 оны 02 сарын 03

unshigch chi dutaa sumo sonirhogchddod sonirholtoi l medeelel bn

2  |  1
иргэн(203.91.112.130) 2020 оны 02 сарын 03

Сонирхолтой л мэдээ байна.

2  |  1
Уншигч(64.119.19.159) 2020 оны 02 сарын 03

Энэ костюмтай очно уу, шалдан очно уу бидэнд ямар хамаатай юм бэ, Сугар-Эрдэнээ? Чи нэг жаахан түмэн олондоо хэрэгтэй, наалдацтай мэдээ бэлдэж байгаач

1  |  5
Top