“Лос-Анжелес” багийн тоглогчид, хөгжөөн дэмжигчид багийнхаа домог Коби Брайанттай “Портленд” багтай хийсэн тоглолт дээр салах ёс гүйцэтгэлээ.
НБА-гийн таван удаагийн аварга Коби Брайант нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ.
Тоглолтын өмнө “Лейкерс”-ийн тоглогчид Кобигийн 8, 24 дугаартай майк өмссөн байлаа.
Мөн пүүзээрээ түүний дурсгалыг хүндэтгэсэн.
Тоглолтын өмнө дуучин Ашерийн бичлэгийг гаргасан.
— Los Angeles Lakers (@Lakers) February 1, 2020
Кобигийн 8, 24 дугаартай өмсгөлийг мандуулж, цэнгэлдэх тэнгэрийн орон болон хувирсан юм.
— Los Angeles Lakers (@Lakers) February 1, 2020
Тоглолт эхлэхэд Леброн Жеймс 24,8 секунд бөмбөг залж, агуу тамирчныг хүндэтгэсэн.
24. 8.
— Los Angeles Lakers (@Lakers) February 1, 2020
Thank you, @trailblazers. pic.twitter.com/MrO6IQ0gt4
Леброн 24 дугаартай боолт, нэг тоглогч хуруундаа зүүлт зүүсэн байв.
Балиашгууд Кобигийн өмсгөлтэй ирсэн нь ойлгомжтой.
Брайант “Лейкерс” багт агуу замналаа өнгөрөөж, таван удаа лигийн аварга болсон. Тэрээр 1346 тоглолтод оролцож, 33643 оноо авсан.
Сэтгэгдэл ( 0 )