Олимпын жилийн тэмцээн болгон жирийн тэмцээнээс хэд дахин үнэтэй байдаг. Угаасаа “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ утгаараа дэлхийн шилдгүүдийг цуглуулсан том тэмцээн болох юм. Парисын “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 122 орны 800 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөнө.
Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй 60, 66, 73 кг-ийн жингийн барилдаантай. Финалын барилдаанууд орон нутгийн цагаар 17.00 цагт эхлэх бөгөөд Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй.
Хоёрдугаар сарын 9-нд эмэгтэй 70, 78, + 78 кг, эрэгтэй 81, 90, 100, + 100 кг-ийн жингийн барилдаантай.
Токиогийн олимпын өмнө Дюссельдорф (2-р сар), Екатеринбург (3-р сар), Бакуд (5-р сар) Их Дуулгын гурван тэмцээн болно. Харин олимпын дараа Бразилиа, Абу-Даби, Токиод мөн гурван Их Дуулга явагдах юм.
Парис Их Дуулгад зодоглох Монголын шигшээ баг
Эрэгтэй
60 кг
Д.Амартүвшин, Л.Өнөболд
66 кг
Г.Хэрлэн, Ё.Басхүү
73 кг
Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
81 кг
О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
90 кг
Г.Алтанбагана
100 кг
Л.Отгонбаатар
+ 100 кг
Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр
Эмэгтэй
48 кг
М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
52 кг
Л.Сосорбарам, Б.Хорлоодой
57 кг
Д.Сумъяа
63 кг
Б.Ганхайч
70 кг
Ц.Наранжаргал
78 кг
О.Мөнхцэцэг
Сэтгэгдэл ( 12 )
Serik dopingiin shalgaltand ni unana geed uuruu yavdaggui yum geseen
СЭРИК яасийн
Tunurkhuleg dandaa k yawdag hooson guyaa ganzgalaad irdeg. Odoo bolno hereggui amitan!!!! Serik iig yawuulahad yaadag bn aa sdakuud!!!
Төмөрхүлэг түүх болсоон хө\nНөгөө Мооли хаачваа кк
серикийг нэг явуулаад үзэхгүйн болов уу?
Серик -100 д түрүүлсэн гэсэн яасан юм бол.
tiimee tomorxuleg maani xaachaa ve
tiimee tomorxuleg maani xaachaa ve
tiimee tomorxuleg maani xaachaa ve
Tumurhvleg yachaa ve
Altanbagana gej er yavahgui bohiig molom oor solioch
амжилт хүсье. басхүү хичээгээрэй. чамд нөөц их байгаа шүү. моллай явж чадаагүй нь харамсалтай байна. асуудал үүссэн сураг байсан юу болж байна.