“Ювентус” Ван Дейкт 180 сая еврогийн санал тавина

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Италийн “Ювентус” баг Английн “Ливерпуль” багийн голланд хамгаалагч Виржил Ван Дейкийг ирэх зун авахын тулд хөрөнгө мөнгө хайрлахгүй гэнэ.

Тэд 28 настай Дейкийн төлөө 180 сая евро гаргахад бэлэн байгаа ажээ. Хэдийгээр Ван Дейк багаа солих талаар ямар ч яриа гаргаагүй ч италичууд түүнийг шинэ улс, шинэ лигт тоглохыг хүснэ гэж бодож байгаа юм. Учир нь Ван Дейк “Ливерпуль” багт өнгөрсөн улирал Аваргуудын лиг, Европын Супер цом, Клубын дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн. Одоо түүнд дутуу байгаа цом бол Английн Премьер лигийн аваргын цом. Энэ жил Английн аварга болчихвол Ван Дейкэд Англид хийх юм үлдэхгүй, шинэ багт орно гэж “Ювентус” найдаж байна. Одоогийн байдлаар “Ливерпуль” баг ойрын өрсөлдөгчөөсөө 22 оноо тасарч, түрүүлэх нь бараг ойлгомжтой болоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Miiiga(83.251.114.209) 2020 оны 02 сарын 03

Gachin bandiig yu n hudlaa une huurgunu ve

0  |  1
зочин(202.21.125.35) 2020 оны 02 сарын 03

Ювентус хуцна биз горьдсон чинь голондоо гозойсон чинь цавиндаа за

3  |  1
Top