АНУ-ын хөлбөмбөгийн “Интер Майами” багийн эзэн, Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бекхэм Испанийн “Барселона” багийн довтлогч Антуан Гризманныг урвуулан авахаар хөөцөлдөж байна.
“Mundo Deportivo”-д бичсэнээр Бекхэм Гризманны АНУ-д дуртай, сагсан бөмбөгийн хорхойтон, амралтаа байнга Майамид өнгөрүүлдгийг ашиглах гэж оролдож байгаа ажээ.
Гризманн “Барселона” багтай 2024 оны зургаадугаар сар хүртэл гэрээтэй бөгөөд гэрээнээс өмнө түүнийг авах баг гарвал 800 сая евро төлөх заалттай юм. Энэ улирал Гризманн “Барселона”-гийн төлөө 20 тоглолтод оролцож, долоон гоол оруулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )