З.Энхболд: Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгэсэн бол прокурорууд нь мини хонгил үүсгэсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Авлигач прокуроруудын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай 65 хуудас баримтыг “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өглөө.

Энэ талаар “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнес хийж байгаа жирийн иргэн байна. Би хуулийн байгууллагын зарим ажилтны хууль бус үйлдлийн талаар авлига, хээл хахуулийн хэрэг байж болзошгүй нотлох баримтуудыг гаргаж байна. Манай “Ноёд” группийн охин компанийг хуулийн байгууллагын нэр бүхий зохион байгуулалттай дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн 9 жил хууль шүүхээр шалгагдсаны эцэст цагаадсан учраас энэхүү гомдлыг гаргаж байна” хэмээгээд “Надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан. Тухайлбал, Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо БЗД-ийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, улсын ерөнхий прокурор Сандагсүрэн, нийслэлийн хяналтын газрын прокурор байсан Халиун нар миний хэрэгт  хяналт хийж байхдаа зохион байгуулалттай ажилласан. Халиун нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тэр үед би шалгагдаж байсан учраас Халиун прокурорын гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Эцэст нь би 100 мянган ам.доллар өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэсний төлөө намайг Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Улмаар 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн алдсан.

Сүүлийн үед бизнесийг нь булааж авч байгаа бүлэглэлүүдийн эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгах байх гэж итгэж 65 хуудас нотлох баримтыг Монгол Улсын Төрийн тэргүүнд хүлээлгэн өгч байна. Энэ хэрэгт прокуроруудаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим мөрдөгч, прокурор, шүүгчдийн сүлжээ оролцсон. Тэр хүмүүсийн овог нэр, нотлох баримтуудыг би бүгдийг хавсаргасан байгаа. Ганцхан нэр хэлэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын ерөнхий шүүгч Алтанцэцэг гэдэг шүүгч өөрийн албаны бүрэн эрхийг хэтрүүлж, бусдын нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргаснаас болж манай компани 25 тэрбум төгрөг алдахад хүрсэн. Бусад баримтууд нь энэ хавтаст хэрэгт байгаа.

Энэ үйл явдлаас харахад Салхитын мөнгөний ордод хийгдсэн хууль бус үйл ажиллагаатай адил схем ажиглагдаж байна. Ээж нь шүүгч байхад хүүхэд нь өмгөөлөгч байх жишээтэй. Ийм маягаар шударгаар ажилласан баялаг бүтээгчдийг хохироож байна. Тиймээс Монгол Улсынхаа иргэний хувьд энэ өдрөөс эхлэн шударга ёсны тэмцэлд албан ёсоор орж байгаагаа илэрхийлж байна. Одоогийн байдлаар нэг шүүгч нь болон прокурорууд нь ажлаа хийж байгаа. Сүүлийн үед ҮАБЗ-ийн гурван гишүүний хийж байгаа ажлыг хараад Монголын төрд итгэх итгэл минь сэргэсэн. Одоо шударга шийдэх байх гэсэн итгэл үнэмшлээр хандаж байна” хэмээлээ.

Авлигын баримтыг хүлээн авсныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурорууд нь мини хонгил үүсгээд Г.Буяндорж шиг олон бизнесийг дарамталж байгаа бол өргөдлөө өгч болно. Ерөнхийлөгч прокуроруудад маш хурдан арга хэмжээ авна. Шүүгч нар дээр Салхитын мөнгөний орд шиг хүндрэлтэй олон сар, жил авдаг арга хэмжээнүүд байгаа. Салхитын мөнгөний ордын шүүх хурал удахгүй зарлагдана. Та бүхэн тэндээс Салхитын хонгил яаж явсныг харж болно. Г.Буяндоржийн хэргийг манай хуулийн хэлтэс судлаад холбогдох хуулийн байгууллагад хандана” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сарууо(202.126.89.163) 2020 оны 02 сарын 03

Нямка хууль зүйн яамыг удирдаж байхад хуулийнхан авилгаас сална гэж гонжоо

0  |  0
Gantuul(37.201.171.79) 2020 оны 02 сарын 03

Elbegeegiin uhsan hongiliig Battulga erinhiilugch maani taglaj dunguh l bgaa daa.

0  |  0
Нараа(192.82.77.230) 2020 оны 02 сарын 03

Мэнгэт хууль зүйн яам толгойлж байхад хоншил устахгүй

0  |  0
Хүн ёсны төлөө(66.181.161.126) 2020 оны 02 сарын 03

Хуулийнхан нэртэй хулгайчид, төрийнхэн нэртэй МАНгаруудын толгой дээр тэнгэрийн аянга тэр чигээрээ буулаа даа. МАНыг сонгуулиас өмнө татан буулгаж шүүх прокурорыг бүрэн цэвэрлэ Ерөнхийлөгч өөөөөөөөөө......................

1  |  1
Зочин(202.9.40.132) 2020 оны 02 сарын 03

Хуучин хонгил нурсан харин одоо шинэ хонгил үүсээд байна. Хонгил дуусахгүй нь яанаа монголчуудаа

0  |  1
зочин (139.5.217.125) 2020 оны 02 сарын 04

өөрөө чшударгаар биенес хийж эхэлсэн гэхэд хэцүү л хүн дээ яахав шалгуулаад л яв

1  |  0
Top