"МАЗАЛА" үндэсний лигийн аварга “Ulaanbaatar City FC” баг AFC CUP 2020 тэмцээний урьдчилсан шатанд Тайвань улсын “Taipower FC” багтай хийх эхний тоглолт 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр манай улсад зохион байгуулагдахаар товлогдсон боловч коронавирусаас шалтгаалан цуцлагдлаа.
Бид талбай дээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ уухай дор өрсөлдөгчөө талбайдаа хүлээн авч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэхээр бэлтгэж байсан боловч ийнхүү хүндэтгэх шалтгааны улмаас боломжгүй болсонд харамсалтай байна.
Яг одоо Азийн хөл бөмбөгийн холбооноос AFC CUP-ийн урьдчилсан шатны тоглолтуудыг хаана зохион байгуулах талаар хуралдаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг цаг тухай бүрийд бид мэдээлэх болно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )